Үнэгүй60,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх

Иог: Нарны мөргөл

Би юу сурах вэ?

Иог нь эрт дээр үеэс даяанч лам нарын олон жилийн ажиглалтаар юмс байгалиасаа өөрийгөө хэрхэн анагаах төрөлхийн увидастайг олж тогтоон асана буюу дасгал хөдөлгөөнд хувирган гарч ирсэн түүхтэй. Асана нь таны энергийн хүрдийг хэвийн түвшинд байлгахаас гадна эд эрхтнүүдийг массаж хийх замаар таны биеийг эрүүлжүүлж өгдөг. Нарны мөргөл А,Б бүлэг дасгал нь бидний биед хүч оруулна, өтгөн хаталт зогсооно, цусны эргэлтийг сайжруулна, арьс гэрэлтэн залуужин, биеийн уян хатан байдал сайжирна, тархины цусан хангамж сайжирч эд эс төлжинө, бодисын солилцоо сайжран илүүдэл жин буурна, уушгины хүч чадлыг сайжруулснаар бусад бүх эрхтэнд эергээр нөлөөлнө гэх мэт маш олон төрлийн ашиг тустай. Бүх түвшний хүмүүс хийхэд тохиромжтой. Иог хийж эхэлснээс нас зогсоно гэдэг үг байдаг. Өөрийгөө хайрлан иог хийцгээе.


Хичээлийн хөтөлбөр

  • Нарны мөргөл A хувилбар
  • Нарны мөргөл B хувилбар