Монгол хэлний найруулга зүй

Үнэгүй120,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх

Монгол хэлний найруулга зүй

Хичээлийн тухай

 Монгол хэл бол монгол үндэстний төрөлх хэл буюу “эх хэл” юм. Эх хэлээ сурч эзэмших нь бидний нийгмийн үүрэг төдийгүй бусадтай харилцах, ойлголцох анхдагч хэрэгцээнээс гадна аливаа мэдээллийг хүлээн авч боловсруулах, мэдлэг боловсрол эзэмших түлхүүр болдог билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт даяаршиж, олон улсын харилцаа өргөжин, техник технологи шинээр нэвтэрч буйн зэрэгцээ эх хэлний талаар баримтлах бодлого, сургалтын чанар зэрэгтэй холбоотойгоор нийтийн эх хэлний боловсрол доройтож, алдаатай бичих, буруу ярих, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд найруулга зүйн алдаа гаргах зэрэг асуудал ихээр ажиглагдаж байна. Тиймээс олон нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн үндсэн тулгуур ойлголтыг багтаасан монгол хэл, найруулга зүйн 10 хичээлийг бэлтгэн хүргэж байна.

Хичээлийн хөтөлбөр

  • Монгол хэлний зөв бичих дүрэм
  • Монгол хэлний найруулга зүй
  • Үгийн найруулга
  • Үгийн сангийн найруулга
  • Өгүүлбэрийн найруулга
  • Зөв боловсон ярихуй
  • Найруулан бичих чадвар
  • Найруулгын алдаа
  • Эх зохион найруулж бичих чадвар
  • Бичиг баримтын найруулга