Үнэгүй290,000₮Хямдрал: 100% off
2024-07-31-н хүртэл хямдарна
Сургалтад бүртгүүлэх

ISO Стандартын тухай

Сургалтын танилцуулга

Энэхүү сургалтаар олон улсын ISO стандартын талаар, стандартууд хэрхэн бий болдог, түгээмэл хэрэглэгддэг стандартууд, тэдгээрийн товч танилцуулга, стандартыг хэрхэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх алхмууд, баталгаажилт болон магадлан итгэмжлэлийн ялгаа, стандартын талаарх буруу ойлголтуудыг залруулах талаар орно.

Сургалтын зорилго 

Та энэхүү сургалтыг үзсэнээр олон улсын ISO стандартын талаарх ерөнхий ойлголтыг авах боломжтой. Мөн та байгууллагадаа тохирсон зөв стандартыг сонгон, хэрхэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх арга зам, үе шатуудын талаар мэдээлэлтэй болох бөгөөд стандартыг хэрэгжүүлснээр ямар ач тустай байх талаар ойлголттой болно.

Түүнчлэн, олон улсын стандартуудын талаар түгээмэл тархсан буруу ташаа ойлголтуудын талаар суурь нотолгоотой оруулсан болно. Тухайлбал, танай байгууллага олон улсын стандартыг нэгэнт нэвтрүүлсэн бол гэрчилгээний хүчинтэй байдал, үнэлэмж зэргийг хэрхэн шалгах талаар сурна.