ХХК-ийн эрх зүйн зохицуулалт

39,600₮99,000₮Хямдрал: 60% offХудалдаж авах

ХХК-ийн эрх зүйн зохицуулалт

Компани байгуулан бизнес эрхлэхэд юун түрүүнд компаниа шинээр бүртгүүлэх, цаашид хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ хэрхэн гаргах, төлөөлөн удирдах зөвлөлөө хэрхэн зохион байгуулах, цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд нэмэлт эх, үүсвэр хэрхэн босгох талаар асуудлууд өдөр тутамд тулгамддаг билээ. Бизнес эрхлэгчдийн хувьд дээрх үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай бөгөөд хууль, эрх зүйн мэдлэггүй эсхүл хуульд нийцээгүй шийдвэр гаргасны улмаас хувьцаа эзэмшигчид хохирох асуудал практикт түгээмэл тохиолддог.

Иймд энэхүү 11 цуврал хичээлээр дамжуулан Компанийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтын талаар цогц мэдлэг олгохыг зорьлоо. Уг хичээлүүд нь мэдлэг олгох зорилготой тул та бүхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой бөгөөд нарийн төвөгтэй асуудалд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах нь таныг эрсдэлээс сэргийлэхийг анхаараарай.