Банкны ажилтны ёс зүй

Сургалтын танилцуулга

Энэхүү сургалтыг Банк санхүүгийн академи ТББ-аас 2020 онд санаачлан зохион байгуулсан “Банк, санхүүгийн салбарын Хүний нөөцийн III зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж, уриалгын дагуу ёс зүйн олон улсын стандартыг нийт банкируудад таниулан ойлгуулж, дэлхийн өнцөг булан бүрт чөлөөтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор боловсруулан хөгжүүллээ.

Сургалт нь “Банкны сургалтын стандартын зөвлөл”-өөс (The Global Banking Education Standards Board, GBEStB)* боловсруулсан хөтөлбөр, агуулгыг багтаасан болно.

Би юу  сурах вэ?

Банкны салбарт ажиллаж буй нийт ажилтнууд ёс зүйн олон улсын стандартыг судлан, мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх үндсэн сэдвийн хүрээнд суурь ойлголтыг аван, ёс зүйн зарчмын тухай мэдлэгийг олж авна.