Дижитал маркетинг

Би юу сурах вэ?

 Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, мэйл, өөрийн веб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал юм. Digital Marketing Skills буюу Дижитал маркетингийн ур чадварын цуврал хичээл нь нийт 5 хэсгээс бүрдэнэ. Энэхүү 5 цуврал хичээл нь өөр хоорондоо холбоотой, нарийн уялдаатай байдлаар хийгдсэн. Та Дижитал маркетер болох гэж байгаа бол эдгээр ур чадваруудыг сураарай. 

Хичээлийн хөтөлбөр

  • Дижитал маркетинг гэж юу вэ? 
  • Хэрхэн өөрийгөө Брэнд болгох вэ? Та өөрийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийг төлөөлж чадах хамгийн чухал хүн мөнөөсөө мөн. Гол нь өөрийгөө хэрхэн брэнд болгох вэ?
  • Influencer буюу Нөлөөлөгч нартай хэрхэн харилцах вэ? Хамгийн үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн бий болгох аргачлал
  • Мега нөлөөлөгч буюу олны танил хүмүүстэй үр дүнтэй харилцааг үүсгэх
  • Дижитал маркетингийн цаашдын чиг хандлага, голлох трендүүд юу байх вэ? Түүнд хэрхэн уялдаж, борлуулалтаа нэмэгдүүлэх вэ?