Үндсэн тоноглолын машинч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын үйлчилгээ эдийн засгийн хэмнэлттэй, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, турбиныг явуулах болон зогсоох, зуухыг галлах болон зогсоох үйлдлийг гүйцэтгэх;
- Ажиллагааны болон туршилтын ажлыг горимоор нь гүйцэтгэх, тоноглолын параметрийн хянах хэмжих багажийн заалтыг хянах;
- Үндсэн болон туслах тоноглолыг засварт гаргах, уурын шугамыг таслах, залгах, гарсан аваарийг устгах ажил оролцох;
- Эргэх механизм, тоноглолын графикт сэлгэн залгалтыг хийж гүйцэтгэх;
- Хариуцсан тоноглолын хэвийн найдвартай ажиллагаа гоо зүйг хариуцах;
- Ашиглалтын анхан шатны бичиг баримт хөтлөх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дулааны цахилгаан станц, Дулаан хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй,
- Дулааны цахилгаан станцын горим ажиллагаа, уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай,
- Хөдөө орон нутагт ростерын зохицуулалтаар тогтвор суурьшилтай ажиллах боломжтой
- Мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлж, хөгжих чадвартай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
|
- ДЦС-ын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн засвар эсвэл ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан;
- Цахилгаан станцын технологи ажиллагаа, зуухны дулаан, горимын тооцооны талаар мэдлэгтэй;
- Зуухны халах гадаргуу, өндөр даралтын шугам хоолой, турбины тоноглолын ажиллагаа болон хаалт арматур, эргэх механизмын талаар мэдлэгтэй;
- Мэргэжлийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, металл судлал болон үл эвдэх сорил, гагнуурын чиглэлээр мэдлэгтэй;
- Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төслийг бүрэн хэмжээнд ойлгож унших чадвартай;
- Эрчим хүчний тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэм болон зуух, даралтат сав, шугам хоолойг төхөөрөмжлөх дүрмийн мэдлэгтэй;
- Зуух болон түүний туслах тоноглолын угсралтын ажилд чанарын хяналт тавих, техникийн баримт бичгүүдийн бүрдүүлэлт хийх чадвартай;
- Аюулгүй байдлыг нягт баримталж ажиллах. -
Нэмэлт мэдээлэл
- Ижил төстэй дотоод болон гадаадын төсөлд ажиллаж байсан туршлагатай
- Цаашид станцын ашиглалтад тогтвор суурьшилтай ажиллах боломжтой
- Англи хэлний дунд, хятад хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно
Бусад
БайршилТөв аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.