Нягтлан Бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн санхүү, татварын тайланг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу цаг хугацаанд нь хөтлөн явуулж, тайлагнах
- Байгууллагын санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа шинжилгээ хийх, хяналт тавих, санал боловсруулах
- Өдөр тутмын санхүүгийн ажил, гүйлгээг програмд бүртгэх, хөтлөх, байгууллагын НББ-ын дотоод журам гаргаж боловсруулах
- Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар сар, улирал тутам хангаж байх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодогч мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
- Нягтлан бодох бүртгэлийн програмууд болон хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Нягт нямбай, хариуцлагтай;
- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
- Өсөн дэвших хүсэл, эрмэлзэлтэй
- Шинэ төгсөгч байж болно.
Нэмэлт мэдээлэл
Ажлын 7 хоногт 5 өдөр / Үндсэн ажилтан авна/
Асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарт нэгдэх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж, салбартаа тэргүүлэгч компанийн эерэг найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Ажилтны ажилдаа хандах хандлага, тогтвор суурьшилтай ажиллахаас хамаарч цалин өсөн нэмэгдэх боломжтой.
Ажлын зартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Даваа-Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд 94997770, 94997707 дугаараас лавлана уу.
Ажлын цаг: 08:30 - 18:00
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.