Дэлхийд алдартай Rolex, Cartier брэндийн стандарт, технологийн дагуу иж бүрэн сургалтад хамрагдаж, нарийн хийцтэй, өндөр чанартай цаг засварын ур чадварыг эзэмших. Rolex, Cartier брэндийн цаг засварын дадлагажигч нь сургалтын явцад үйлчилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслан ажиллаж, ирээдүйд албан ёсоор баталгаажсан цаг засварчин болох, брэндийн нэр хүнд, мэргэжлийн түвшний үйлчилгээг хадгалан ажиллах зорилготой.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Rolex болон Cartier брэндийн цагнуудын оношилгоо, засвар үйлчилгээ, бүрэн арчилгааг стандартын дагуу гүйцэтгэх
Цагны хөдөлгүүр, бүрэлдэхүүн хэсгийг задлах, цэвэрлэх, угсрах, тослох зэрэг нарийн ажиллагааг хийж гүйцэтгэх
Албан ёсны брэндийн удирдамж, техникийн зааврын дагуу чанарын шалгалт, хяналт хийх
Хэрэглэгчийн цагийг оношлох, асуудлыг тодорхойлох, шаардлагатай засварын талаар зөвлөгөө өгөх
Ажлын байранд цэвэр, эмх цэгцтэй орчныг бүрдүүлэх, багаж хэрэгслийг зөв арчлах
Брэндийн сургалт, ур чадварын ахисан түвшний хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах
Засварын бүртгэл, баримт бичгийг хөтлөх, дотоод системд мэдээлэл оруулах
Тавигдах шаардага:
Үндсэн суурь цалин + KPI
Суурь цалин дээр борлуулалтын урамшуулал тооцогддог ба сар бүрийн борлуулалтын гүйцэтгэл өндөр байдаг тул ажилтнуудын цалингийн сэтгэл ханамж тогтмол өндөр байдаг.
Мастер Тайм ХХК нь ажлын үр дүн, мэргэжлийн хандлага, багаар ажиллах соёлыг машид эрхэмлэдэг бөгөөд цэвэрхэн, тухтай орчин, борлуулалтад суурилсан бонус, өсөн дэвжих боломжийг үргэлж санал болгодог.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.