Ахлах нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үйл ажиллагаатай холбогдон гарч буй бүхий л өдөр тутмын ажил гүйлгээг холбогдох анхан шатны баримтын дагуу холбогдох стандарт, компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон бусад журамд заасны дагуу үнэн зөв хөтөлж, холбогдох тайлан мэдээг заасан хугацаанд бэлтгэж, тайлагнах
- Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэх, авлага өглөг барагдуулах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх,
- Татвар болон Санхүүгийн тайланг гаргаж байсан туршлагатай байх,
- Багаар ажиллах ур чадвартай байх,
- НББ-ийн болон хэрэглээний программууд дээр мэргэжлийн түвшинд ажилладаг байх,
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Найрсаг хамт олон, ажлын таатай орчинтой
- Улирлаар гүйцэтгэлээ үнэлүүлэн урамшуулалт цалин олгоно
- Цалин ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой
- Өдрийн хоолтой
- Уян хатан цагийн хуваарь
- Эрүүл мэндийн даатгал
- Хувийн тэтгэврийн хуримтлал
- Сар бүр утасны төлбөр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.