Агуулахын нярав (СХД)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн хүрээнд зохион байгуулах,
- Барааны чанар байдлыг алдагдуулахгүйгээр хадгалах, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг холбогдох ажилтнуудтай хамтран шийдвэрлэх, бараа ачилтын процессыг хурдан шуурхай, зөв зохион байгуулах хяналт тавих,
- Ажилтнуудын үндсэн ажил үүргийн гүйцэтгэлд хяналт тавин чиглүүлэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их, дээд сургууль төгссөн байх.
- Бараа бүтээгдэхүүний тайлан тооцоо цаг тухайд нь хурдан шуурхай гаргах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүүгийн програмууд дээр ажиллах чадвартай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Хүүхдийн цэцэрлэг гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.