CБГ-ЦАХИЛГААНЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн цахилгааны засвар үйлчилгээг чанартай хийх;
- Засвар үйлчилгээний ажлын үед болон газар ухах үед газраар явж байгаа цахилгааны кабель утсуудыг тандах, таслахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;
- Зарим тохиолдолд өндөр хүчдэлтэй ажиллах;
- Хийсэн ажлын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд зураг авч баталгаажуулах;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах;
- Цахилгааны ажлын зураг унших, ашиглах;
- Барилга байгууламжуудын цахилгааны байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах;
- Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх;
- Цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн ажиллагаанд байнга хяналт тавих;
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой;
- Цахилгааны техникч, инженер мэргэжилтэй;
- Мэргэжлээрээ 3 хүртэл жил ажилласан туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай;
- Ажлын ачаалал даах болон хариуцлага хүлээх чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.