Маркшейдер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн хил хязгаар, хэмжээ, хэлбэр, мөргөцөгүүд, хөрсний овоолго, уурхайн замуудын стандартыг хянаж, хэмжилт хийх.
- Удирдлага болон инженер техникийн ажилчдыг зурган болон бусад мэдээллээр хангах.
- Уурхайн мөргөцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих.
- Өдөр бүр, 7 хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих.
- Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах, маркшейдерийн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр хэлбэр, өндрийг тооцоолох.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн маркшейдер инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Autocad, Surpac болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх.
- Хэмжилтийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд, GPS бүрэн ашигладаг байх.
- Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байх.
- Бичиг баримт боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх.
- Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх зэрэг үндсэн шаардлагууд хангасан байх.
Нэмэлт мэдээлэл
Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой.
Нүүрсний уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
14x14 хоногоор ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.