Хөрөнгө оруулалтын шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Андеррайтерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, тус үйл ажиллагаанд магадлан шалгалт, судалгаа, хөгжүүлэлт, санхүүгийн болон бизнесийн модельчлэл, үнэт цаас гаргах, M&A, хөрөнгө оруулалт зэрэг үйл ажиллагааны төслүүдийг хариуцаж, дэмжиж ажиллах
- Компанийн хэрэгжүүлж буй болон удахгүй хэрэгжүүлэх төслүүдтэй холбоотой эдийн засгийн болон салбарын судалгааг тогтмол хийх. Зах зээлийн чиг хандлага, төлөв байдал, зохицуулалтын орчны тухай байнгын мэдээлэлтэй байх
- Харилцагчийн болон боломжит харилцагчийн санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийх
- Харилцагчийн төсөлтэй холбоотой эрсдэл болон зах зээлийн боломж (appetite)-ийг тодорхойлох
- Төслийн зорилгод нийцүүлж санхүүгийн загварчлал хийж гүйцэтгэх
- IPO, бонд болон бусад төслүүдтэй холбоотой үнэлгээ, санхүүжилтийн схемчлэл гүйцэтгэж, нөхцөлүүдэд дүгнэлт, шинжилгээгээр хангаж ажиллах
- Үнэт цаасны төслийн танилцуулга, саналын танилцуулга болон бусад шаардлагатай баримт бичгүүд боловсруулах
- Харилцагчид зориулсан танилцуулга, тайлан бэлтгэх
- Харилцагчийн уулзалт, хурал, үр дүнгийн хурал болон бусад уулзалтад оролцох, зохион байгуулах
- Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, суралцах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Тоон болон чанарын шинжилгээний өндөр гүйцэтгэлтэй хийх чадвартай
- Зохион байгуулалтын ур чадвартай
- Бичгэн болон аман харилцааны өндөр чадвартай
- Өөрчлөлтөд хурдан дасан зохицох, нэгэн зэрэг олон ажил хийх ур чадвартай
- Ёс зүйн өндөр хариуцлагатай, багаар ажиллах чадвар сайтай
- Асуудал шийдвэрлэх чадвар, асуудал шийдвэрлэж байсан чадвараа харуулж байсан туршлагатай болон санаачлагатай байх
Нэмэлт мэдээлэл
- Брокер, санхүү/хуулийн зөвлөх фирм, аудитын компани, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай (бүтэн цагаар эсвэл дадлагажигчаар ажиллаж байсан байж болно) эсвэл шинжээчээр ажиллаж байсан бол давуу тал болно
- MBA болон түүнтэй адилтгах магистрын зэрэгтэй бол давуу тал болно
- CFA, ACCA, PMP, CMA гэх мэт гэрчилгээтэй бол давуу тал болно
- Мэргэжлийн үнэмлэх /Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн ажил, үйлчилгээ үзүүлэх эрх/ авсан бол давуу тал болно
- Python, Figma програмын мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.