Хэлтсийн захирал /IT/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн мэдээллийн технологийн стратеги, бодлого, стандарт, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Төслийн удирдлага, систем хөгжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих
- Мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамж, систем хөгжүүлэлтийн чиглэлээр байгууллагын хэрэгцээг тодорхойлох, оновчтой шийдэл боловсруулах
- Багийн гишүүдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тэднийг сургаж хөгжүүлэх
- Хэлтсийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, програм хангамж, төслийн удирдлага, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- IT, программ хангамж хөгжүүлэлт, төслийн удирдлагын чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай, удирдах албан тушаалд 2-с дээш жил ажилласан
- Agile, Scrum, Waterfall зэрэг төслийн удирдлагын аргачлалын мэдлэгтэй
- Software development lifecycle (SDLC) талаар өргөн мэдлэгтэй
- Программ хөгжүүлэлт, системийн архитектур, дата баазын зохион байгуулалтын талаар туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Хүүхдийн цэцэрлэг гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.