МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР /ХАРД РОК КАФЕ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүмүүс – Бүх ажилтнуудад Хард Рокд ажиллах хугацаанд нь эерэг хандалагыг түгээж тэднийг эергээр дэмжин ажиллуулах.
- Зочин - тэдэнд үйлчилгээний “Рок” туршлагыг хүргэж ажиллахын тулд эвэнт арга хэмжээг зохион байгуулахдаа Хард Рокын туршлага дээр үндэслэн өргөн хүрээний арга хэмжээг зочдын хүлээлтээс давуулан сэтгэл хөдөлгөм, сайхан дурсамж үлдээхүйцээр төлөвлөн зохион байгуулах.
- Ашиг – Хард Рокт зохион байгуулах эвэнтийг ашиг орлого өндөр өгөх байдлаар зохион байгуулах төдийгүй тэдэнд дахин хамтарч ажиллах сэтгэгдэл төрүүлэх.
- Борлуулалт – шинэлэг санаа шингэсэн борлуулалт маркетингийн арга барилаар ажиллаж бизнесийг улам томруулах.
- Алба хоорондын хамтын үйл ажиллагааг бий болгож ажиллах.
- Зочид, ажилтнууд, хамтрагчид, харилцагч, эзэн, хөрөнгө оруулагч нарт мэргэжлийн харагдах, мэргэжлийн түвшинд ажиллах.
- Харилцагч хамтрагч нарын тусгайлсан үдэшлэг арга хэмжээнд оролцож тэдэнд дэмжлэг үзүүлэн зочдын сэтгэгдэлийг өндөр болгон үүнээс үүдсэн шинэ харилцагчтай болох.
- Бизнесийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд шинэ арга барилаар сэтгэсэн үйл ажиллагааг зохион байгуулж компаниа сурталчилах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх.
- Бизнесийн болон олон нийтийн байгууллагуудтай эерэг сайхан харилцаа үүсгэн түүнийгээ урт хугацаанд хадгалах.
- Жил бүрийн сайн үйлсийн үйл ажиллагаанд нэгдэж хувь нэмрээ оруулж ажиллах.
- Багаар ажиллан бусад ажилтнуудад, эвент арга хэмжээний үед зочдын хүлээлтээс давтал үйлчилгээ үзүүлэхэд туслах.
- Өндөр ёс зүйтэй байж ажилтнуудын гаралтыг багасгахад хувь нэмрээ оруулж ажиллах.
- Үйл ажиллагаагаа ёс зүйтэй удирдан зохион байгуулж Хард Рокын нэг хүндийг хамгаалах.
Ажлын байранд тавигдах шаардлага
ТУРШЛАГА, БОЛОВСРОЛ, СЕРТИФИКАТ
- Менежерийн түвшинд амжилттай ажиллаж байсан түүхтэй байх төдийгүй маш хурдан суралцах чадвартай бизнесийн санхүүгийн үр дүнг бий болгож ажиллах мэдлэг туршлага чадвартай байх төдийгүй хүн гэдэг капиталыг чухалчилж ажиллах.
- Асуудлыг өндөр түвшинд чанартай шийдэх чадвартай байх төдийгүй нарийн төвөгтэй асуудлуудыг шийдэж чаддаг байх.
- Борлуулалтаа хянахын тулд software-н мэдлэг туршлагатай байх.
- Стандартыг хангаж ажиллаж чадахуйц боловсрол мэдлэгтэй байх.
УР ЧАДВАР
- Бизнесийг амжилттай байлгахын тулд манлайлах ур чадвар болон зан чанартай байх.
- Бизнесийн түншүүдийн харилцааг бий болгохын тулд ярих тохиролцоо хийх урлагийг эзэмшсэн байх.
- Шинэлэг бүтээлч санаагаар хоёрдмол нөхцөл байдлаас гарах.
- Ярих танилцуулах болон бичгээр харилцах өндөр ур чадвартай байх.
- Хүнс болон эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа, архи согтууруулах ундаагаар зөв зохистой үйлчлэх зөвлөгөөг биелүүлж ажиллах мэдлэгтэй байх.
- Харилцааны өндөр ур чадвартай байх үүнд: бусдыг сонсох, ойлгомжтой цэгцтэй ярих, унших, бичих.
- Нарийн төвөгтэй санааг дамжуулахдаа техникийн болон мэргэжлийн түвшинд ярих, бичих чадвартай байх.
- Ганцаарчилсан болон цөөхөн хүмүүс, харилцагч, хэрэглэгч, өөр байгууллагы ажилтнууд зэрэг хүмүүстэ уулзаж мэдээлэл өгөхдөө үр дүнтэй нөлөөлөхүйц байдлаар ярилцах чадвартай байх.
- Англи хэлээр чөлөөтэй ярьдаг ойлгодог бичдэг байх.
Нэмэлт мэдээлэл
Борлуулалт маркетингийн менежер нь кафен үйл ажиллагаанд бизнесийн эзэн шиг хандаж санхүүгийн амжилтыг бий болгохын тулд Борлуулалт маркетингийн ажил үүргүүдийг гүйцэтгэхдээ брэндийн нэр хүндийг амжилттай төлөөлж ажиллах, энэ нь бидний дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.