Борлуулалт, Үйл ажиллагаа хариуцсан захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
- Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, процессыг сайжруулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээнд технологи, инновацын шинэчлэл хийх
- Бараа материалын зохистой нөөцийн хэмжээг тодорхойлон татан авалтын зохион байгуулж бараа материалын нөөцийг зөв удирдах
- Хэрэглэгчийн мэдрэмжид дүн шинжилгээ хийж, борлуулалт маркетингийн стратегийн чиглэлийг тодорхойлох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү менежмент, гадаад харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Анализ хийх, шийдвэр гаргах ур чадвартай
- Маркетинг, зах зээлийн мэдрэмж мэдлэгтэй
- Уян хатан, хариуцлагатай, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулж үр дүн гаргахад чиглэсэн харьцаа хандлагатай
- Энэхүү салбарт ажиллаж байсан бол давуу талтай.
Нэмэлт мэдээлэл
- Борлуулалтаас хамаарч урамшуулал авах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.