Тооцооны Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өдөр тутмын ажил, гүйлгээг НББОУС, холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн үнэн зөв хөтлөх,
- Тайлант үе /сар , улирал,хагас жил, жилийн эцэс/ өглөг авлага, хоорондын тооцоо болон бусад тооцоонд хяналт тавих, тулгах.
- Санхүү болон татвар, НДШ тайлангуудыг хуулийн хугацаанд бэлтгэн удирдлагуудад хянуулах, тайлагнах
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах,
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Эерэг хандлагатай, харилцааны соёлтой;
- Шударга бөгөөд зарчимч;
- Ажлаа төлөвлөх, амаар болон бичгийн хэлбэрэээр ажлаа тайлагнах, эргэн хянах дадал эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай;
- Өөрийгөө дайчлан суралцах мэргэжлээрээ ажиллах эрмэлзэлтэй;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний болон бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
- НББ-ийн Даймонд программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Хүйс эмэгтэй байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.