Дата аналист
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Програмчлалын арга аргачлал ашиглан ахисан болон энгийн түвшний анализ хийж аудитын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд туслах
- Өгөгдөл/дата/ цуглуулалт, боловсруулалт хийж, улмаар компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдлийг нэгтгэн тайлагнах, оновчтой шийдвэр гарахад шаардлагатай дүн шинжилгээ хийж, тайлан бэлтгэх.
- Байгууллагын дотоод системүүдийн болон гадаад орчны нэмэлт өгөгдөл дээр шинжилгээ хийн, тухай өгөгдлүүдийг ашиглан бизнесийн болон үйл ажиллагааны тайлан мэдээ, аудитад ашиглах дата бэлтгэх
- Компанийн өгөгдөлийн засаглал, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ажилд оролцох
- Microsoft Apps, Power BI ашиглан шинжилгээ хийж, визуалчлал болон тайлан боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Өгөгдлийн шинжилгээ, өгөгдлийн шинжлэх ухаан, математик, статистик, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, программ хангамж, мэдээллийн системийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- 2-с дээш жил өгөгдлийн шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай
- Excel программын ахисан түвшний мэдлэгтэй
- Microsoft, Power BI дээр ажиллах чадвар өндөр
- Програмчлалын хэлний /SQL, R, Pytjon/ дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Зах зээлийн судалгаа болон санхүүгийн тооцоолол хийх чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Анкетын сонгон шалгаруултад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.