СУРГАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Банкны сургалтын цахим платформ хариуцан ажиллах, сургалтын видео контентыг холбогдох нэгжтэй хамтран бэлтгэх;
- Ажилтны мэдлэг, ур чадварын үнэлгээ хийх, түвшин тогтоох болон сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зэрэг сургалттай холбоотой ажлыг цахимжуулах;
- Сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, зохион байгуулах /онлайн болон видео сургалт/
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
-
- Хүний нөөц, бизнесийн удирдлага, сэтгэл зүй, маркетинг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн /Word, Excel, Outlook... /
- Canva, PS, presentation бэлтгэх программууд дээр ажиллах чадвартай
- Илтгэх өөрийгөө илэрхийлэх, хурдан хугацаанд дасан зохицох, сурч хөгжих чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Туршлага шаардахгүй
Нэмэлт мэдээлэл
- Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал;
- Ажилласан жилийн нэмэгдэл цалин;
- Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд;
- Хотын төвийн, орчин үеийн тохилог оффис;
- Шинэ залуу хамт олон;
- Цаашид дэвших боломжтой карьер хөгжил;
- Уян хатан цагаар ажиллах боломж;
- Шударга ил тод, нээлттэй соёл таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.