ХААИС-ийн Санхүү, бүртгэлийн газарт
- Худалдан авалт, тендерийн үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулах;
- Нийлүүлэгчийн судалгаа шинжилгээ хийх;
- Худалдан авалтын холбогдох зах зээлийн (үнийн) судалгааг хийх, гүйцэтгэлийн тайлан бэлтгэх;
- Байгууллагын тухайн жилийн худалдан авалтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, үйл ажиллагааны өртөг зардлын тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах;
- Байгууллагад шаардлагатай техник, технологийн болон бусад зардлын тооцоо, хэрэгцээг гаргах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Худалдан авалтын А-3 сертификаттай (Хүчинтэй байх);
- Монгол Улсын худалдан авах ажиллагааны тухай хууль, дүрэм журам, холбогдох тогтоолын талаарх мэдлэгтэй байх;
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Монгол хэлний зөв бичих дүрмийн болон найруулан бичих чадвартай байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг эрхэмлэдэг байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно;
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
3. Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
4. Гурван үеийн намтар;
5. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
6. Худалдан авалтын А-3 сертификат
7. Иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг (ХААИС-ийн Захиргааны байрны 201 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлэх)
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и мэйл)- ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг эхний шатанд үнэлэх бөгөөд энэ шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
Утас: 75107777-522, 94000409
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.