MARKETING/CRM МЕНЕЖЕР /МОНОС ЭМИЙН САН/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Компанийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж эерэг ПР-ийг хийх, CRM-ийн программын хөгжүүлэлт дээр ажиллах, харилцагч байгууллагуудтай холбоотой идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, орлогыг бүрдүүлж, гүйцэтгэлийн тайлан, акт бэлтгэх, гишүүнчлэлийн программын хэрэглээний асуудлыг хариуцан ажиллах, маркетингийн албаны үйл ажиллагаа, идэвхжүүлэлтэд оролцох болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй.
- Веб дизайнер, сошиал маркетингаар ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Англи хэлний ярианы болон бичгийн хэрэглээний түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Тайлан тооцоо хийх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Бүтээлч санаачилгатай
- Эерэг хандлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
Нэмэлт мэдээлэл
-
Бидэнтэй нэгдсэнээр:
- Тогтвортой ажлын байр
- Нэмэгдлүүд /13 дахь сарын цалин, улирлын нэмэгдэл, мэргэжлийн нэмэгдэл, унаа, хоол, утасны нэмэгдэл/
- Сургалт, менторын хөтөлбөр
- Сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө
- Өөрийгөө хөгжүүлэх, карьер өсөх боломж таныг хүлээж байна.
Холбоо барих: 89893139
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.