Тээврийн үйл ажиллагааны мэргэжилтэн /Оперейшн/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тээврийн захиалга бүртгэж,тээврийн хуваарь гаргах
- Захиалгыг хүлээн авах, тээврийн төлөвлөлтийг хийх, захиалга оруулах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих, харилцагч талуудыг мэдээллээр хангах
- Ачааны тээврийн бичиг баримтыг бүрдүүлэх, хяналт тавих, зааварчилгаа өгөх
- Харилцагч байгууллага, хамтран ажиллагсдыг ачааны хөдөлгөөн, тээврийн мэдээгээр өдөр тутамд хангах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил чиг үүргийн дагуу ажиллана
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гадаад харилцаа, олон улсын худалдаа, тээврийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Тээвэр зуучийн салбарт ажиллаж байсан туршлагатай
- Англи болон орос хэлний бичийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
- Бүтээлч, эерэг хандлагатай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
Тогтвортой ажлын байр, ажлын таатай орчин, өсөж дэвших боломжийг олгохын зэрэгцээ өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэн, шударгаар үнэлүүлэх, үр дүнтэй бүтээлчээр ажиллах, байгууллагын менежмент, соёлд тасралтгүй суралцах хүсэл тэмүүлэлтэй Монгол Улсын ирээдүй болсон чадварлаг мэргэжилтэн та бүхэнд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй.
Очир Ундраа групп-д ажилласнаар:
-Эрүүл мэндийн даатгал болон үзлэгт тогтмол хамрагдах
-Хөнгөлөлт, хангамж
-Тэтгэмж, тусламж
-Зээл, хадгаламж
-Шагнал, урамшуулал
-Сургалт хөгжил
Бид ажилтнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор үргэлж ханган ажилладаг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.