Сэлбэг төлөвлөлтийн инженер/мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн машин техникүүдийн засварт шаардлагатай сэлбэг материалын жагсаалтыг сар, улирал, хагас жилээр нь нэгтгэж Хангамжийн хэлтэст захиалга өгч, харилцан мэдээлэл солилцож нийлүүлэлтэд хяналт тавих, сэлбэг материалтай холбоотой зогсолт, саатал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана.
- Компанийн хэмжээний хөрөнгийн удирдлагын менежментийг хэрэгжүүлж сар, улирал, жилийн сэлбэг материал, засварт хэрэглэгдэх материалын жагсаалтыг боловсруулж гаргах, гүйцэтгэлд хяналт тавина.
- Үндсэн эд ангиудын сэлбэг материалыг шинээр солигдсон, өөр техникт шилжүүлэн суурилуулсан он сар өдөр мото цагийг нарийвчлан хөтлөх,
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол
|
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
|
Мэргэшил
|
Механик инженер
|
Туршлага
|
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан,
|
Мэдлэг, ур чадвар
|
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Техникийн эд анги, материал судлалтын мэдлэгтэй
- Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн сэлбэг материалын каталог, электрон ном зэргийг бүрэн уншиж ойлгодог
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдтай
- Судалгаа шинжилгээ хийх,
- Тайлан бичих ур чадвартай
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
|
- Сэлбэгийн нэр, төрлийн Англи нэршлийг мэдэж, үнэн зөв тодорхойлох
- Ажлын байрны шаардлагын дагуу уурхайн замын хөдөлгөөнд жолоо барьж ажиллах шаардлагатай тул жолооны үнэмлэхтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум, ЭТТ ХК-н Цанхийн зүүн уурхайд
- 14/14 ростер ажиллах,
- Сар бүрийн KPI урамшуулал
- Улирлын ирцийн урамшуулал
- Ур чадвар, ажлын туршлагад суурилсан цалингийн шатлал
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.