ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зорилтот зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ, дата мэдээлэл цуглуулах, удирдлагыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
- Шинэ төсөл, тендер, сонгон шалгаруулалтад оролцох, холбогдох бичиг баримтыг хэлтэсүүдээс авч нэгтгэх, зарласан төсөл, тендер, сонгон шалгаруулалтын зааварчилгааны дагуу оролцох, гэрээ байгуулах ажлуудыг удирдан зохион байгуулж ажиллах
- Компанийн болон Группийн охин компаниудын бизнесийг тэлэх, үйл ажиллагааг дэмжих шинэ бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээний төслийг санаачлах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, холбогдох үйл ажиллагааг удирдан зохин байгуулах
- Холбогдох гэрээ, хэлэлцээрүүдийг удирдан гүйцэтгэх, хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллах
- Бизнесийн боломжит түншлэл, бизнесийн хамтрагчдыг судлах, татан оролцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, компанийн гадаад, дотоод харилцаа, брэндинг хөгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Санхүү менежмент, Эдийн засагч мэргэжилтэй байх
Туршлага: Санхүү, Бизнес, Төслийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
Мэргэжлийн ур чадвар:
-
- Төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулж, санхүү, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолох
- Төсөв, зардлын тооцоолол хийх, хяналт тавих чадвартай.
- Төсөл, бизнесийн хэрэгцээнд гадаад, дотоодын эх үүсгүүрээс санхүүжилт татах чадвар, танилын сүлжээтэй байх
- Зах зээлийн судалгаа, шинжилгээний аргуудыг эзэмшсэн, судалгаа хийх, боловсруулах, тайлагнах, төлөвлөлт, санал зөвлөмж өгөх ур чадвартай.
- Бие даан болон багаар олон түвшний хүмүүстэй харилцах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай,
Нэмэлт мэдээлэл
Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
- Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy
- Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement
- Байгууллагынхаа хөгжил, ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, хамт олноосоо суралцах, мэдлэгээ хуваалцах боломжийг олгодог Build Insight
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.