ЕИ-Гүүр, хоолойн зургийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хэлтсийн төлөвлөгөөтэй уялдуулан шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;
- Шинээр хэрэгжүүлэх гэж буй болон одоо явагдаж буй төслийн танилцуулга, зураг төслийн явцын тайлан, баримт бичиг боловсруулах;
- Замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх;
- Шинээр төсөллөж буй төмөр замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх;
- Төмөр замын трассын дагуу үерийн усны судалгааг хийж ус өнгөрүүлэх байгууламжийн хэлбэр, байршлыг тогтоох;
- Ус өнгөрүүлэх хиймэл байгууламжийн техникийн болон ажлын зураг төсөл, тоо хэмжээг гаргах, тооцоо судалгаа хийх;
- Зураглалын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, байршилд суурилсан мэдээлэл бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Зургийн эх бэлтгэл, 2D 3D зураглал, анализ боловсруулалт, дүн шинжилгээ хийх;
- Ажлын зургийн дагуу зам барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гүүр ба хоолойн зураг төсөл, барилгын чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай;
- Зураг төслийн Audocad, Corel draw, 3dsmax, Sketchup, Revit, Arcgis програм хангамжууд дээр ажиллах;
- Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
- Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, шийдвэрлэх;
- Хүлээцтэй, шударга зан чанартай;
- Ачаалал даах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.