Төв банк, Ажилтны харилцааны газарт Эмч /түр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилтнуудад эмчийн үзлэг хийх, цусны даралт үзэх, тариа хийх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламжийг ажлын байран дээр үзүүлэх,
- Банкны нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт орох, зохион байгуулах,
- Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний биелэлтэд хяналт тавих, түүнтэй холбоотой зохицуулалтыг хийх,
- Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, үйл ажиллагаанд оролцож эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх;
- Ажлын өрөө болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн эрүүл ахуй, ариун цэврийн байдал, хүрэлцээтэй байдалд анхаарал тавин ажиллах;
- Ажилтнуудаа бүтээмж өндөртэй, эрүүл саруул байлгахын тулд ажилтнуудын эрүүл мэнд, сайн сайхныг дэмжсэн хөтөлбөрүүдийг бий болгож хэрэгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Ажлын байрны шаардлага:
Мэргэжил, боловсрол:
- Анагаах ухааны их дээд сургуулийг ерөнхий эмчилгээний чиглэлээр төгссөн байх, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх;
- Анагаах ухааны нарийн мэргэжил (Үүнд: уламжлалт, дотор)-н мэдлэгтэй байх;
Туршлага, тусгай шаардлага:
- Эрүүл мэндийн салбарт хүний эх эмчээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Ажил мэргэжлийн чадамж:
- Ажилтнуудаа бүтээмж өндөртэй, эрүүл саруул байлгахын тулд ажилтнуудын эрүүл мэнд, сайн сайхныг дэмжсэн хөтөлбөрүүдийг бий болгож хэрэгжүүлэх;
- Эерэг харилцаа тогтоох, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын тулд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах чадвартай байх;
- Ажилтнуудын бие бялдар, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, итгэлцэл, халамж бүхий соёлыг төлөвшүүлэх ажлын орчинг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангах манлайлах чадвартай байх;
- Ялгаатай байдлаас үл хамааран хүн бүрийг үнэлж, хүндэтгэдэг ажлын орчинг бүрдүүлэх, хадгалах чадвартай буюу олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх, хүртээмжтэй байдлыг дэмжин ажиллах;
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.10.15-ны өдрийг дуустал;Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарЭрүүл мэнд
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.