Хуулийн зөвлөх (Англи хэлтэй)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, тушаал, шийдвэр, баримтын төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Компаниас бусад байгууллага, хувь хүмүүстэй байгуулах гэрээ хэлцлийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж санал өгөх;
- Тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө өгөх;
- Компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхол хөндөгдсөн үед түүнийг хамгаалах, хуулийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, компанийн нэрийн өмнөөс хэрэг маргааныг шийдвэрлүүлэх;
- Удирдлагын багийг хууль эрх зүйн чиглэлээр заавар зөвлөгөөгөөр хангах;
- Худалдан авалт, борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний төсөл, хэрэгжилт, хяналт дүгнэлт хийх болон бусад ажлыг зохион байгуулах;
- Тендерийн бичиг баримт боловсруулахад хууль зүйн талаас дэмжлэг үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хуульч, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Бизнесийн байгууллагад мэргэжлээрээ 2 буюу түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
- Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, тендерийн хууль эрх зүй, хөдөлмөрийн харилцаа, иргэний эрх зүйн талаар мэргэшсэн;
- Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвар сайн байх;
- Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Харилцаа болон ёс зүйн соёлтой;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Нэмэлт мэдээлэл
- Манай компани нь автомашин түрээс, автомашины тос, тосолгоо болон нэмэлт бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй 70 гаран ажилтантай байгууллага юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.