Үйл ажиллагааны эрсдэлийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанид учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлүүдийг тодорхойлж, олон улсын стандартын дагуух арга, аргачлалаар үнэлж, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх;
- Үйл ажиллагааны эрсдэлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах зэргээр тогтмол сайжруулах;
- Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах;
- Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтэд нэвтрүүлэх;
- Эрсдэлийн соёлыг бэхжүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалт хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Microsoft Excel дээр ажилладаг байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Албаны болон хувийн нууц хадгалах дадал суусан байх;
- Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ерөнхий шаардлага
- Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай хандаж, үр дүн гаргадаг байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэлтэй байх;
- Логик сэтгэлгээ өндөр бөгөөд асуудлын шийдлийг олох сонирхолтой байх;
- Өгөгдсөн ажлыг бие даан гүйцэтгэх, гүйцэтгэлийг сайжруулах санаачилга гаргадаг байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
Нэмэлт мэдээлэл
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай компанийн вэб-сайтаас анкет татаж авч бөглөн бусад сканнердсан материалуудын хамт манай мэйл хаяг руу 2025 оны 04-р сарын 30-нsы өдрийн дотор ирүүлнэ үү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас11328267 (827), 11328267 (826)
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.