Ресорт буудал болон рестораны Ерөнхий менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төлөвлөгөө боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
- Ресорт зочид буудал болон хотын төвд байрлах рестораны үндсэн үйл ажиллагааны албадыг нэгдсэн удирдлагаар хангах
- Борлуулалтын тайланг өдөр, сар, улирлаар тайлагнах
- Борлуулалтын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх
- Үйлчилгээний стандарт, дүрэм журмыг боловсруулж, мөрдүүлэн ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Зочид буудал эсвэл аялал жуулчлалын менежмент болон Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон теенээс дээш зэрэгтэй
- Зочлох үйлчилгээний байгууллагад 3-с дээш ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Япон хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Манлайлах, багийг хөгжүүлэх, зөв зохион байгуулах ур чадвартай
- Ёс зүй, үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарладаг байх,
- Цаг баримталдаг
Нэмэлт мэдээлэл
- Та бидэнтэй зөвхөн ажлын өдрөөр, ажлын цагаар холбогдоно уу,
- Японы хөрөнгө оруулалттай компани,
- Зуны улиралд хөдөө буюу хотоос 45 зайтай байрлаж ажиллах боломжтой байх,
- Өвлийн улиралд оффис дээр ажиллах үед ажлын 8 цагийн хуваариар ажиллана,
- Төв аймгийн Аргалант сум , Хүй 7н худагт байрлах ресорт буудалд ээлжийн хуваарийн дагуу байрлаж ажиллана /Хотоос 45км зайтай /
- Хөдөө байрлаж ажиллах үед сард ажлын 15 хоногтой, ээлжийн хуваарийн дагуу байрлаж ажиллана
- Ресорт руу явах болон ирэх үед ажилчдын унаатай /Зөвхөн хүүхдийн 100-д байрлах оффис дээрээс унаа явах, ирэх боломжтой /
- Цалингаа сар бүрийн 25нд урьдчилгаа , дараа сарын 10нд сүүл цалин олгоно
- Цалингаас НДШ, ХХОАТ журмын дагуу суутгана
Бусад
БайршилТөв аймаг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.