Гүйцэтгэх үндсэн үүрэг
-Монгол Улсын хууль тогтоомж, ХААН Банкны дотоод хэм, хэмжээ (бодлого, дүрэм, журам зэрэг зохицуулалтын баримт бичиг, тушаал, шийдвэр, санамж, зөвлөмж зэрэг үүгээр хязгаарлагдахгүй)-г дагаж мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавин, шаардлагатай тохиолдолд Банкны холбогдох журмуудад өөрчлөлт оруулах саналаа холбогдох газар, албадад тавьж шийдвэрлүүлэх;
-Ажил үүргийн хүрээнд банканд учирсан, учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх, хяналт тавих;
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монгол банкны холбогдох журам, дүрэм, заавар, эрх зүйн баримт бичиг, ХААН Банкны Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн эсрэг баримтлах бодлого, түүнд нийцүүлэн гаргасан Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих;
-ХААН Банкны стратеги, зорилго болон "Тогтвортой хөгжлийн бодлого"-ыг мөрдлөг болгон ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын байранд хэрэгжүүлэх, банкны БОНЗ-ын тайлагналд дата мэдээллээр хангах, хяналт тавих;
-"ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлого", "ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын технологийн бодлого", "ХААН Банкны нууцын журам", "Нууцын гэрээ", МАБ-ын үүрэг хариуцлагын журам"-ыг мөрдлөг болгон ажиллах;
-Харилцагч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, санхүүгийн зөвлөгөө өгөх, борлуулах. Банкны эрх ашиг, ёс зүйг өндөрт тавьж ажиллах
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.11.25-ны өдрийг дуустал;Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.