Геодезийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Батлагдсан төлөвлөгөөний дагуу талбайн хэмжилтийн ажлыг эхлүүлж, гүйцэтгэл болон чанар байдалд хяналт тавих;
- Албаны төлөвлөгөөтэй уялдуулан сар, долоо хоног тутмын төлөвлөгөөг гаргах, хянуулах;
- Авто замын нийт уртад байр зүй болон түвшний хэмжилт хийж боловсруулах, батлуулах;
- Барилга угсралтын ажлын зураг, техникийн шаардлага, ерөнхий болон сарын төлөвлөгөөтэй танилцах;
- Ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг судалж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл, зааварчилгаа өгч, хамтарч ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геодезийн инженер, Газрын кадастр болон газар зохион байгуулагч, Авто зам, гүүрийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай /AutoCad, геодезийн бусад төрлийн хэрэглээний программ хангамж/;
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
- Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Хоол, унааны нэмэгдэл;
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
- Ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалин;
- Ажилтны хуримтлалын хөтөлбөр;
- Ажилласан жилийн нэмэгдэл;
- Компанийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж;
- Аз жаргалтай ажилтан хөтөлбөрийн хүрээнд орон сууцны дэмжлэг, зусланд гарах боломж;
- Нэгдсэн эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдах;
- Гэнэтийн ослын даатгал;
- Группийн салбар компаниудын хөнгөлөлт, урамшууллууд;
- Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
- ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.