Байгууллагын хүний нөөц, захиргааны бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Байгууллагын бүтэц, орон тооны оновчлол, ажилтнуудын урамшуулал, шагнал урамшууллын бодлого боловсруулах
Хөдөлмөрийн харилцаа, дотоод журам, байгууллагын соёлыг хөгжүүлэх
Захиргааны өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын байрны дэг журам, дотоод зохион байгуулалтыг удирдан зохицуулах
Удирдлагад шаардлагатай тайлан, судалгаа, санал, зөвлөмжийг боловсруулах, стратегийн түвшний шийдвэр гаргалтад оролцох
Хүний нөөц, бизнесийн удирдлага, эрх зүй, нийгмийн ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой
Захиргаа болон хүний нөөцийн чиглэлээр 3–5 жилээс дээш хугацаанд удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийн мэдлэгтэй
Байгууллагын бүтэц, гүйцэтгэлийн үнэлгээний систем, хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах чадвартай
Манлайлах, стратегийн сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах өндөр чадвартай
Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах болон багийг манлайлах чадвартай
Excel, Word, PowerPoint болон HR програм хангамжийн хэрэглээний ур чадвартай
Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
ISO, KPI, Performance Management системийн мэдлэгтэй
ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай
Байгууллагын соёл, хүний нөөцийн стратеги хэрэгжүүлж байсан бодит туршлагатай бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.