Хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай байх,
Асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах, манлайллын ур чадвартай
Аливаад эерэгээр ханддаг, харилцааны соёлтой байх
Интерактив компани нь бизнесийн байгууллагууд болон Засгийн газрын дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлдэг бөгөөд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Голомт банк, Хас банк, Юнител, Мобиком, Тэсо, И-март, Некст групп гэх мэт олон зуун компаниудад Veritech ERP хэмээх цогц шийдлийг хөгжүүлэн, нэвтрүүлдэг билээ.
Энэ онд Veritech Cloud буюу жижиг дунд бизнесүүдэд зориулсан томоохон шийдлийг клоуд үйлчилгээ байдлаар зах зээлд танилцуулах гэж байна.
Хэрэв та өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ тав тухтай оффист эерэг уур амьсгалтай, бүтээлч хамт олонтой нэг баг болж, өрсөлдөхүйц цалин хөлс, бонус урамшууллын таатай нөхцөлд ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.