Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюу Толгой

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Төслийн Хяналтын Менежер

Тохиролцоно

Гүйцэтгэх үндсэн үүрэг

"Оюу толгой" ХХК Монгол улсын өмнөд нутаг дэвсгэр дээр зэс-алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байна.  Компани нь "Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ" гэсэн алсын хараа, "Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах" гэсэн зорилго доор дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайг бүтээн байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Тус албан тушаалтан нь Оюу Толгойн гүний уурхайн төсөл (OTГУТ) болон Ирээдүйн Өсөлтийн Судалгаануудын үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа ба эрхэм зорилтыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллах юм.

 

Энэхүү ажлын байр нь хуваарийг нарийвчлалтай, бодитой хөтлөх (явцын тайлан гэх мэт), зардлын мэдээллийг цаг тухайд нь гаргах, зардалд нягт хяналт тавих, тодорхой бөгөөд үнэн зөв тайлагнах, баримт бичгийн хяналттай холбоотой ажлын чиг үүрэгт хамаарна.                                                                                                                                                                

  • Төлөвлөх, урьдчилсан тооцоолох зардлын хяналт болон дэмжлэг үзүүлэх гэх мэт төслийн хяналтын бүхий үйл явцыг боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Ажлын явцыг оновчтой болгож сайжруулах боломжийг тодорхойлж, хэрэгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийн хүрээнд хэлтэс багийн засаглал, чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.
  • Хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжих соёлыг төлөвшүүлэхийн тулд гол оролцогч талуудтай харилцаа холбоотой ажиллана.
  • Стратегийн болон үйл ажиллагааны шийдвэр гаргахад найдвартай үндэслэл болохуйц байдлаар төлөвлөгөөний дагуух хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж тайлагнана.
  • Рио Тинто компанийн үнэт зүйлстэй нийцүүлэх зорилтыг хангах үүднээс хариуцсан багийн гүйцэтгэлийг удирдаж, хөгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын төслийн хүрээний удирдамж, протоколд хувь нэмрээ оруулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Энэхүү албан тушаалд амжилттай сонгогдохын тулд та дараах шаардлагыг хангасан байна:

  • ЭМААБО болон чанарын хувьд тууштай өндөр үнэнч байдлыг ханган ажиллах
  • Төслийн хяналтын чиглэлээр наад зах нь 10 жил ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааны үр өгөөж, найдвартай байдалд төвлөрөн дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай байх
  • Гол гүйцэтгэлийн хүчин зүйлс болон ноцтой эрсдэлийн хяналтуудад төвлөрөн, зорилтуудыг үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд багийг чиглүүлж, төлөвлөгөөг амжилттай биелүүлэх.
  • Бизнесийн чухал мэдээлэл, хэмжилтийн үзүүлэлтүүд болон холбогдох эрсдэл, үр ашиг, тэнцвэртэй байдлын нарийвчилсан дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах.
  • Бизнесийн богино болон урт хугацааны шаардлагыг тэнцвэржүүлэхийн тулд хөрөнгө оруулалт болон өмч хөрөнгийг үр дүнтэй удирдах.
  • Сайжруулалтын боломжуудыг идэвхийлэн эрэлхийлж, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах шинэлэг шийдлүүдийг санаачлан эхлүүлэх.
  • Бусдыг ойлгон дэмжих, бусадтай харилцах өндөр ур чадвартай
  • Төсөл хэрэгжүүлэх нэгдсэн нэг багийн нэг хэсэн болон ажиллах чадвартайгаа нотлон харуулсан
  • Өндөр төвөгшилтэй төслийг хэрэгжүүлж буй орчинд бие даан ажиллах чадвартай
  • Шийдэл олохыг эрмэлздэг, үргэлжлүүлэн сайжруулах хүсэл тэмүүлэлтэй, компанийн үндсэн болон гэрээт дотоодын ажиллах хүчний чадвар болон мэдлэгийн дээшлүүлэх үүднээс салбарын туршлага, мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй байх.

 

Нэмэлт мэдээлэл

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2025 оны 04-р сарын 09 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70103604

Зар нийтэлсэн огноо

2025-03-28 14:11

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

БЕТОН АРМАТУРЧИННБИК ХХК
2025-03-06
ХАБЭА мэргэжилтэн /засвар/"Овоот Толгой Ресурсес" ХХК
2025-03-31
Гадаад ажилтан хариуцсан ХНМ /Англи хэлтэй/Их говь энержи ХХК
2025-04-02
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАНЭнержи Ресурс ХХК
2025-04-02
МЕХАНИК ИНЖЕНЕР /УУРХАЙД/Монполимет Групп
2025-03-06
Геодези, маркшейдрийн инженерГеоДата
2025-03-31
ЗАСВАРЫН МАСТЕР /ШАРЫН ГОЛД/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-03-06
орчуулагчМолиметал ХХК
2025-04-01
АШИГЛАЛТЫН ГЕОЛОГИЧХишигт Эрдэс ХХК
2025-03-20
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ- УурхайдХан Алтай Ресурс ХХК
2025-03-28
Эмч /уурхайд/Naran Mandal Enterprises LLC
2025-03-05
ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР /Хангад эксплорэйшн/Энержи Ресурс ХХК
2025-03-29
Өрөмдлөг, тэсэлгээний инженерЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-03-31
ГЕОФИЗИКЧМонголын Алт (МАК) ХХК
2025-03-24
Хангамжийн мэргэжилтэн-erp захиалга хариуцсанХҮРЭН ТОЛГОЙ КОАЛ МАЙНИНГ ХХК
2025-04-01
ҮЙЛДВЭРИЙН БАЯЖУУЛАГЧ /НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР/Энержи Ресурс ХХК
2025-03-05
МАРКШЕЙДЕР ИНЖЕНЕР /МАК Аранжин зэс/Монголын Алт (МАК) ХХК
2025-03-12
ГЭРЭЭНИЙ ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ЭРДЭНЭС ЦАГААН СУВАРГА/Монголын Алт (МАК) ХХК
2025-03-12
ХАБЭА-Н АХЛАХ АЖИЛТАН /УУЛ УУРХАЙ/Заг ХХК
2025-03-17
Тоног төхөөрөмжийн засварчин, техникчЮнитра ХХК
2025-03-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.