Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Дэлгүүр төлөвлөлтийн ажилтан

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.

Дэлгүүр төлөвлөлтийн ажилтны хувьд CU брэндийн хамгийн их эрэлттэй боломжит байршлуудыг судлан, борлуулалт ашигт ажиллагааг таамаглах чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хийх ажил үүрэг:

  • CU брэндийн хамгийн их эрэлттэй боломжит байршлуудыг судалгаан дээр үндэслэн олж тогтоох
  • Тухайн боломжит байршлын борлуулалт, ашигт ажиллагааг таамаглахын тулд дараах судалгаа, ажилбарыг хийнэ (өрсөлдөгчийн судалгаа, хөлийн мөрийн судалгаа, үйлчлүүлэгчийн судалгаа, орлого үр дүнгийн таамаглал, дэлгүүрийн дотоод зохион байгуулалтын төлөвлөлт)
  • Боломжит байршилд боломжит нөхцлөөр түрээсийн гэрээг байгуулах
  • Өөрийн нээсэн дэлгүүрт Feedback судалгаа хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ятган үнэмшүүлэх нөлөөлөх
  • Багаар ажиллах
  • Хурдан суралцах
  • Өөрийгөө хөгжүүлэх, өсөх сэтгэлгээтэй
  • Судалгаа хийх
  • Санхүүгийн тооцоолол хийх
  • Тайлан бичих
  • Microsoft word, excel, ppt програмууд дээр ажиллах
  • Англи хэл дундаас дээш түвшинд бол давуу талтай болно

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

  • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
  • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
  • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
  • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
  • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80109020

Зар нийтэлсэн огноо

2024-06-24 10:11

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Борлуулалтын менежерЭвэнт Хонх
2024-06-10
Борлуулалт, маркетинг хариуцсан менежер /БРИКХАУС/Брикланд ХХК
2024-07-02
Гадаад харилцааны менежер /Хятад хэлтэй/Жи Мобайл
2024-06-20
C24 дэлгүүрийн худалдагч /Багануур дүүрэг/Петровис Групп
2024-06-27
БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНСкайтел ХХК
2024-07-05
Худалдааны төлөөлөгчГайхам ХХК
2024-06-13
Худалдааны зөвлөхБОСА Холдинг ХХК
2024-06-26
АчигчТэнгэр ХХК
2024-06-10
Худалдааны зөвлөх /Брэнд хувцасны дэлгүүр/Дельта Холдинг
2024-06-11
Түгээлтийн жолоочТэгш Чанар ХХК
2024-07-02
Гадаад худалдаа, борлуулалтын мэргэжилтэнЦбон ХХК
2024-06-19
ТӨСӨЛ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕРОчир Ундраа Групп
2024-07-04
Худалдааны зөвлөх (Натур салбар)Урбан Бизнес Групп ХХК
2024-06-17
Борлуулалтын менежерВюрт Монголиа ХХК
2024-06-24
СУДАЛГААНЫ АЖИЛТАНВолтам ХХК
2024-07-05
Худалдааны зөвлөх /үндсэн цалин+борлуулалтын хувь/Тэнгэр Алтай Трейд ХХК
2024-07-03
"Худалдааны төлөөлөгч"Тэнгэр ХХК
2024-06-18
САЛБАРЫН МЕНЕЖЕР /М Март/Макс Групп
2024-07-01
Хүргэлтийн жолоочМоннис Групп
2024-07-03
Борлуулалтын менежер /Хөдөө орон нутаг хариуцсан/Газар шим
2024-06-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.