Уурхайн орчуулагч /Англи хэл/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх;
- Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх;
- Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах;
- Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах;
- Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах;
- Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах;
- Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Англи хэлний яриа болон бичгийн орчуулга хийх өндөр чадвартай;
- Комьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
- Монгол хэлний найруулга зүй болон зөв бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн;
- Харилцааны өндөр соёлтой;
- Цагийн менежменттэй, хариуцлагатай;
- TOEFL, IELTS шалгалтын өндөр оноотой бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд далд уурхайд 14/14 хувиараар ажиллана;
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.