Хангамжийн ажилтан /Констрашкн/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах бараа материалыг захиалсан хугацаа, чанар төсвийн дагуу худалдан авах, нийлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах
- Тоног төхөөрөмж, материалын захиалга хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл ажиллагааг удирдах
- Бараа материалын тээвэр, хадгалалт, стандарт шаардлага, бүрэн бүтэн байдлыг хангах, нөөцийг хянах
- Нийлүүлэгчтэй хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох
- Ажлын талбарт шаардлагатай материалын хуваарилалтыг хариуцах
- Захиалгын тайлан, тооцоог боловсруулах
- Бараа материалын бүртгэл тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэжлийн диплом эсвэл сертификаттай
- Механик болон автомат, бүхээгтэй машин /портер, бонго/ барьж чаддаг байх
- Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй, тооцоолол хийдэг байх
- Хариуцлагатай, цаг баримталдаг байх
- Ажлын дарааллыг сайн ойлгож, зохион байгуулах чадвартай байх
- Багаар ажиллах, харилцаа холбоотой байж, хамтран шийдвэрлэх чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Яагаад Уранган ХХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба хоол, утас, унааны нэмэгдэлтэй. Жил бүр инфляцаас хамааран цалин нэмэгдэх боломжтой системийг бий болгосон.
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурч хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
- Ур чадвартай хамт олон – Амжилтад хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
- Ажил амьдралын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба илүү цагийн нэмэгдэлтэй.
- Хувь хүний хөгжил – Эрүүл амьдралыг дэмжиж фитнесийн урамшуулалтай ба карьер хөгжлийн хөтөлбөр, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас86001327, 89117482, 88042511
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.