Төвөөс ирсэн менюний заавар стандартын дагуу шинэ менюний гарын авлага зааварчилгаа болосвруулах;
Бүтээгдэхүүн хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой гадаад байгууллагуудтай хамтарч ажиллах;
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааг байнга хийж, бүтээгдэхүүн хөгжүүлэх санал, санаачлага гаргах;
Салбарын судалгаа анализ хийх багт хамран ажиллах;
Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргээр ажиллана;
Хүнсний технологи, Бизнесс удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн;
Зах зээлд шинээр бүтээгдэхүүн нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслүүдийг удирдан зохион байгуулах хүсэлтэй;
Бүтээгдэхүүний орц найрлага, хүнсний технологийн мэдлэгтэй;
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологич эсвэл төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
Англи хэл эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.