-Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, чанартай үйлчилгээг үзүүлэх
-Харилцагчид сэтгэл ханамжтай үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээ авах бүхий л хугацаанд харилцагчийг халамжлах, туслах, зөвлөгөө өгөх, чиглүүлэх
-Хэрэглэгчээс ирсэн дуудлага бүрт хариу мэдээлэл өгч, бүртгэл хийх
-Оператор болон хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
-Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
-Хувийн эмх цэгц, зохион байгуулалт сайтай
-Эелдэг, найрсаг
-Харилцааны өндөр ур чадвартай
-Цаг баримталдаг байх
-Эмэгтэй
Бид зах зээлд хурдтай өсөн тэлж буй тул Rentpay гэр бүл таныг угтан авахдаа баяртай байх болно!
Rentpay бол үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүүгийн үйлчилгээ, түрээсийн менежментийн цогц шийдэл, шинэ соёл, стандартыг нэвтрүүлж Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрт харилцан ашигтай цаг хугацаа хэмнэсэн шийдлийг санал болгож буй цоо шинэ үйлчилгээ юм. Та бидэнтэй нэгдсэнээр цагийн уян хатан менежментээр ажиллаж, өөрийгөө цоо шинээр бүтээж, цоглог эрч хүчтэй залуучуудтай хамтран ажиллах ба бүтээмжээрээ өөрийнхөө цалинг өсгөн нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр боломжийг өөртөө нээж Монголын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн салбарт эерэг өөрчлөлт оруулахад бидэнтэй нэгдэж CV гээ илгээгээрэй
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.