Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.
Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх мэргэжилтний хувьд та CU сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргаж бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцах чухал үүрэг гүйцэтгэх болно. Та бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон төслийн менежментийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлттэй байгаа бол манай багийг сонгоорой.
Хийх ажил үүрэг:
- Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргах
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх журмын дагуу харилцагч байгууллагуудтай хамтран шинэ бүтээгдэхүүний орц, найрлага, сав баглаа боодлын дизайныг бэлтгэж хэрэглэгчид чиглэсэн амталгаа зохион байгуулах
- Бүтээгдэхүүн хариуцсан менежерүүдтэй уялдаа холбоотой ажиллаж категори болгонд тохирсон бүтээгдэхүүнийг өндөр мэдрэмжтэйгээр хөгжүүлэх
- Харилцагч байгууллагууд болон түүхий эд материал нийлүүлэгч нартай нягт холбоотой ажиллаж бүтээгдэхүүний өртгийн тооцоолол хийж батлуулах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэж бүтээгдэхүүн сайжруулах, шинээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргах
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон төслийн менежмент чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Хүнсний технологи, Хүнсний инженерчлэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл 1 жилээс дээш ажилласан бол давуу тал болно
- Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй байх
- Хүнс, хоолны чиглэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх сонирхолтой
- Багаар ажиллах чадвартай
- Уян хатан хөрвөх чадвартай
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.