Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Каппэ Бэнэ Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АУДИТОР /Дотоод хяналт/

3,500,000-4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бид Кофе шоп, Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн /нэгдсэн агуулах, кофе болон хиам зайдасны цех, худалдаа борлуулалт/ үйл ажиллагаандаа бараа материалын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийн өгөөж, хяналтын үр ашгийг бэхжүүлэхийн тулд бие даасан, бие даасан Дотоод аудитын функцийг бий болгож байгаа бөгөөд туршлагатай Үйл ажиллгааны аудиторыг ажилд урьж байна. Үйл ажиллагааны аудитор нь дараах үндсэн үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлнэ. Үүнд:

Үйлдвэрлэлийн үйл явцад аудит хийх:

  • Үйл ажиллагааны процессуудыг эцэс төгсгөл хүртэл (хүлээн авах → үйлдвэрлэл → илгээх) аудит хийж, бараа материал/гарцын нарийвчлалыг үнэлэх,
  • Түүхий эдийн худалдан авалт, нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийн дамжлага бүрийг судалж, үр ашигтай эсэхийг үнэлэх,
  • Илүүдэл үргүй зардал, дутуу хяналт бүхий шат дамжлагыг илрүүлэх,
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ өгөх,

Салбар нэгжүүдийн үйл ажиллагааг хянах, харьцуулсан үнэлгээ хийх:

  • Салбаруудын гүйцэтгэл, зардал, орлого, ашигт ажиллагааг харьцуулах,
  • Шилдэг туршлага (best practice)-ыг тогтоож, бусад салбар нэгжүүдэд түгээх,
  • Салбар нэгжүүдийн гүйцэтгэлийг төв оффистой уялдуулахад санал, зөвлөмж өгөх,

Дотоод хяналт, эрсдэл удирдлагын тогтолцоог шалгах:

  • Түүхий эдийн хадгалалт, бараа материалын бүртгэл, нөөцийн хяналтыг үнэлэх,
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ санал болгох,
  • Санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх,

Чанарын хяналт, стандартын мөрдөлтөд аудит хийх:

  • ISO стандарт, HACCP, GMP зэрэг хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн мөрдөж байгааг үнэлэх,
  • Бүтээгдэхүүний эргүүлэн таталт, хэрэглэгчийн гомдлын шалтгааныг шинжлэх,

Аудитын тайлан гаргах, удирдлагад зөвлөмж өгөх

  • Аудитын дүгнэлт, илрүүлсэн асуудал, сайжруулалтын боломжийг багтаасан тайлан гаргах,
  • Асуудлын шалтгаан, үр дагаврыг товч тодорхой тайлагнах,

Сайжруулалтын төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах:

  • Комлайнс болон хууль эрх зүйн шаардлагын мөрдөлтийг үнэлэх,
  • Хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хууль, стандартын хэрэгжилтийг шалгах,
  • Татвар, НӨАТ, лиценз, бичиг баримтын бүрдүүлэлтийн хангалттай байдлыг шалгах,

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжлийн шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү, эдийн засаг, Аудит, Эрхзүйч, Хүнсний үйлдвэрлэл, Үйлдвэрийн технологи чиглэлээр их дээд сургууль төгссөн байх.
  • Мэргэжлийн аудиторын сургалт, гэрчилгээтэй бол давуу тал болно. (жишээ нь CIA, CISA, ISO lead auditor, CPA гэх мэт)
  • Салбар нэгжтэй байгууллагад гүйцэтгэлийн дүн шинжилгээ хийж байсан туршлагатай бөгөөд үйлдвэрлэл, ялангуяа хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Үйл ажиллагааны процесс, бизнесийн дүн шинжилгээ хийх чадвартай.
  • Өртгийн шинжилгээ, зардлын хяналт хийх чадвартай.
  • Шалтгаан-шийдэл тогтоох логик сэтгэлгээтэй, нарийн нягт дүгнэлт гаргах, Монгол хэлээр мэргэжлийн түвшинд бичих, тайлагнах чадвартай.
  • Аудитын тайлан, санал, зөвлөмжийг баримтад тулгуурлан, товч тодорхой илэрхийлэх чадвартай.
  • ERP систем, санхүүгийн программ дээр ажиллах чадвар (жишээ нь: QuickBooks, SAP, Oracle, гэх мэт)
  • ISO, HACCP зэрэг чанарын удирдлагын тогтолцооны талаар мэдлэгтэй бол сайн.
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.

Ажлын туршлага:

  • Үйл ажиллагааны аудит, дотоод аудит, эсвэл хяналт шалгалтын чиглэлээр хамгийн багадаа 3-5 жилийн туршлагатай байх.

Хувь хүний ур чадвар:

  • Багаар ажиллах, удирдлага болон салбар нэгжүүдтэй үр дүнтэй харилцах чадвартай.
  • Ёс зүйтэй, шударга, хараат бус байдалтай ажиллах.
  • Нууцлал, компанийн дотоод мэдээллийг чандлан хадгалах чадвартай.
  • Үйл явцыг дүгнэхдээ зөвхөн гаднах үзүүлэлтэд бус, цаад утга, логик холбоонд тулгуурлан дүгнэлт гаргах чадвартай байх.
  • Зөвлөмжөө хүнтэй зөрчилдөхгүйгээр, итгэлтэйгээр ойлгуулах чадвартай байх.
  • Үйл ажиллагааг зөвхөн стандарт талаас бус, байгууллагын ашигт ажиллагаа, өсөлт, стратегитай холбон харж дүгнэлт хийх чадвартай байх.
  • Зөвхөн "юу болсон"-ыг биш, "ямар нөлөөтэй вэ", "ямар сайжруулалт хэрэгтэй вэ" гэдгийг тодорхойлж үнэн зөв, баримтад суурилсан дүгнэлт гаргах зарчимтай байх.

Нэмэлт мэдээлэл

Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.

 

Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75553000, 94072363, hr@caffebene.mn

Зар нийтэлсэн огноо

2025-10-13 10:10

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Тооцооны нягтлан бодогч /ICC tower-т байрлах/ИНТЕР СТАНДАРТ БРЬЮРИ
2025-10-09
Нягтлан бодогч /Үйлдвэрийн/"Их Бодь Групп" ХХК
2025-10-22
Ахлах нягтлан бодогч (Баянхонгор салбарт)Номин Холдинг
2025-10-21
Ерөнхий нягтлан бодогчЮмэко
2025-10-09
Санхүүгийн менежер /АЖГ/Алтан Жолоо Трейд ХХК
2025-10-12
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧSelengePress
2025-09-29
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ"Соно финтек" ББСБ
2025-10-15
Мэдээллийн зөвлөхМ Банк
2025-09-25
Тооцооны нягтлан бодогч"Дүүрэн фүүд" ХХК
2025-10-24
Санхүүгийн шинжээчМ-Си-Эс Эстэйтс ХХК
2025-10-17
Тооцооны нягтлан бодогчБМЖГ ХХК
2025-10-21
Сүхбаатар салбар, Баяндэлгэр тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх /түр/Хаан Банк
2025-10-21
Харилцааны менежер /Улаанбаатар/Таван Богд Финанс ХХК
2025-10-14
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧЦахиур Төмөр ХХК
2025-10-07
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧМонгол Улсын Хөгжлийн Банк
2025-10-15
ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ / ЭРДЭНЭТНөмөр кредит ББСБ
2025-10-14
Тооцооны нягтлан бодогчГурван Шүтээн ХХК
2025-10-25
Автоматжуулалтын инженерТаван Богд Финанс ХХК
2025-10-15
Ерөнхий нягтлан бодогчРОЯАЛ ТАУЭР КОНСТРАКШН ХХК
2025-10-06
Нягтлан бодогч-Англи хэлтэй (96619292)Намир ХХК
2025-10-22

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.