Төслийн туршилт тохируулгын үйл ажиллагааг удирдаж, FIDIC Red Book (Conditions of Contract for Construction) буюу барилга угсралтын гэрээний нөхцлүүдийг мөрдөж, шаардлагад нийцсэн нарийвчилсан туршилт тохируулгын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
Системийн туршилт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, гүйцэтгэлийн туршилтыг хянан удирдах, хүлээлгэн өгөхөөс өмнө үзлэг, шалгалтыг зохион байгуулж, бэлэн байдлыг баталгаажуулах.
Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Усны систем, механик, цахилгаан ба SCADA системийн мэдлэгтэй.
Туршилт тохируулгын стандартууд болон холбогдох кодын талаар гүнзгий ойлголттой.
Томоохон дэд бүтцийн төслүүд (усны систем, насосны станц гэх мэт) дээр туршилт тохируулгын менежерээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай.
Насосны станц, шугам сүлжээ болон ДЦС#3, ДЦС#4 гэх мэт байгууламжууд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичгийн болон ярианы чадвартай, техникийн баримт бичиг уншиж ойлгох чадвартай.
Мэргэшсэн инженер бол давуу тал болно.
Манлайлах чадвар сайтай, асуудал шийдвэрлэх чадвартай, оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай.
careers.mcs.mn сайтаар орон анкетаа илгээнэ үү
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.