СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Байгууллагын хүний нөөцийн бодлого, журам, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох
-
Ажилтны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажлын ярилцлага зохион байгуулах
-
Шинээр ажилд орж буй ажилтныг чиглүүлэх, байгууллагын соёл, журамтай танилцуулах
-
Сургалт хөгжил, ажилтны чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
-
Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх
-
Ажилтнуудын өргөдөл, гомдол, саналд хариу өгөх, асуудлыг шийдвэрлэхэд оролцох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Анализ, дүн шинжилгээ хийх чадвартай
- Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Багаар ажиллах болон дасан зохицох чадвартай
- Хариуцлагатай ажлын гүйцэтгэл сайтай
- Харилцаа хандлага зөв төлөвшсөн байх
- Зөвхөн шаардлага хангасан ажил горилогч нар анкетаа илгээнэ үү.
Нэмэлт мэдээлэл
- Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
- Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
- KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
- Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
- Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.