Автын ашиглалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэмжээнд нийт автомашиныг хариуцан хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, үзлэг оношилгоо, засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөө, хяналт шалгалт хийж, эвдрэл доголдлыг илрүүлэх, мэдээлэх зөвлөх болон шаардлагатай сэлбэг хэрэгслийн тооцоолол гаргаж захиалга үүсгэх.
- Эвдрэл, доголдлыг засварлах засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах, шийдлийг тодорхойлох, шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга үүсгэх.
- Ажлын долоо хоног, сар, жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг гаргах, эрсдэлийг судалж, зөрчлийн уг шалтгааныг тодорхойлох.
- Засвар үйлчилгээний ажлыг тасралтгүй сайжруулах, ажлын үйл явцад гарах асуудлыг шийдвэрлэх.
- Ашиглалтын механик болон жолооч нарыг удирдан зохион байгуулах, ажлын орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автын инженер, инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- 2-с дээш жилийн ажлын туршлагатай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Шинийг санаачлагч, эерэг хандлагатай
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн сонгогдсон ажил горилогчидтой холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
"Таван Богд" Групп нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж эцсийн шийдвэрийг гаргадаг болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.