ХӨРӨНГИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Хөрөнгийн менежментийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилчдад чиглэл өгөх, асуудлыг шийдвэрлэх, тайлагнах гол үүрэгтэй
-
Барилгын гүйцэтгэл дээр чанарын өндөр шаардлага тавьж хариуцлагатай хүлээж авах
- Хотхоны засвар үйлчилгээг хариуцах туслан гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулж үйлчилгээний гэрээ байгуулах
- Хотхоны нийт хөрөнгийн засвар үйлчилгээний хуваарийг гаргаж хөрөнгийн менежментийн багийн хамт цаг тухай бүрт нь засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах
- Хотхоны харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцсан операторуудын өдөр тутмын ажил үүргийг зааварчлах сургалт зохион байгуулах
- Оршин суугчдын тав тухыг нэмэгдүүлэхээс гадна хотхон үнэ цэнийг хадгалахад шаардагдах засвар, үйлчилгээ, шинэчлэлийг үргэлж санаачлах; Финланд модон хаус болон smart хаус талаар судалж шаардлагатай сайжруулалтыг санаачилж байх
- Оршин суугчидтай Үйлчилгээний гэрээг хийж гэрээний дагуу заагдсан хариуцлагыг хүлээх
- Шинэ оршин суугчдад хотхоны дүрэм, журмыг танилцуулж түүний хэрэгжилт дээр анхааран ажиллах; аливаа дүрэм, журмыг зөрчиж байгаа тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах
- Хөрөнгийн менежментийн апп хөгжүүлэлт дээр гүйцэтгэгч компанитай хамтарч ажиллан хүлээж авах
- Шаардлагатай тохиолдолд шинэ худалдан авагчдад хаусын онцлогийг танилцуулж хотхоны tour зохион байгуулах
- Хотхоны хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээний байгууллагуудтай (УЦТС, УСУГ, цэвэрлэгээний байгууллага г.м.) гэрээ хийж хотхоны оршин суугчдыг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
-
Их дээд сургуулийг санхүүгийн чиглэлээр төгссөн. Үйлчилгээний чиглэлээр (зочид буудал, аялал жуулчлал, хэрэглэгчийн үйлчилгээ) давхар мэргэшсэн байвал давуу тал болно
-
Хөрөнгийн менежмент чиглэлээр эсвэл хөрөнгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилласан 2 жил+ ажлын туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Барилга, дэд бүтцийн шугам сүлжээний ашиглалтын талаар ерөнхий ойлголттой
- Мэдээлэл технологи, програм хөгжүүлэлтийн талаар ерөнхий ойлголттой
- Логик сэтгэлгээ сайтай, харилцааны өндөр ур чадвартай байх
- Олон таскууд зэрэг хүлээж авч ажлаа хувиарлаж зохион байгуулах чадвартай
- Аливаа маргаан, үл ойлголцлыг тайван хүлээж авч шуурхай, оновчтой шийдвэрлэх чадвартай
- Шаардлагатай тохиолдолд ажлын бус цагаар дуудлага хүлээж авах, асуудал шийдвэрлэх боломжтой байх
- Microsoft office программууд дээр хэрэглээний төвшинд ажиллах чадвартай
- Идэвх санаачлагатай, бүтээлч, шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй, шинэ инноваци санааг хөгжүүлэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Та дээрх шаардлагыг хангаж бидэнд хандах гэж байгаа бол:
- Хувьдаа машиндаа бол давуу тал болно
- Ажлын болон зарын хаягаар анкетаа илгээх
- Сонирхож буй ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдож лавлана уу
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.