Хоолзүйч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчийн хооллолт, хоол тэжээлийн байдал (илүүдэл ба дутлын эмгэг, шимт бодисын хэрэглээ, хангамж, хэрэгцээ)-г үнэлэх, оношлох, хоол эмчилгээг төлөвлөх
- Үйлчлүүлэгчийн хоол эмчилгээний нэр төрөл, хэмжээ, орцын мэдээлэл бүхий 7-14 хоногийн эмнэлзүйн хоолны цэсийг боловсруулах, зөвлөх, хяналт тавих
- Зөв зохистой хооллолт, эмнэлзүйн хоол эмчилгээний талаар Үйлчлүүлэгч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгаа, сургалт зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх
2. Хүний их эмч, хоол зүй, шим судлалын мэргэжилтэн байх
3. Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
4. Харилцааны эерэг хандлага, ур чадвартай
5. Судалгаа, анализ хийх чадвартай
6. Эмнэлгийн хоолзүйчээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
1. Итгэмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах
2. Өдрийн хоол, ажилчдын унаатай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлГэрээт/ Зөвлөх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.