Аудитын хэлтсийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэж төлөвлөгөөтэй харьцуулж тайлагнах.
- Бүрэлдэхүүн компаниудад мөрдөгдөж байгаа дүрэм, бодлого, журмуудыг даган мөрдөж буй байдалд хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих.
- Гишүүн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд аудитын циклийн дагуу хяналт хийж компанийн засаглал, үйл ажиллагааны эрсдэл зэргийг бодитоор тогтоон хараат бусаар хийж гүйцэтгэх.
- Аудитын ажлыг гүйцэтгэх, группийн бүхий л үйл ажиллагааны дотоод хяналттай холбоотой тусгай шалгалт, судалгаанд туслах болон тайлагнах, аудит хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Хууль эрх зүйн чиглэлээр бакалавар ба түүнээс дээш зэрэгтэй .
- Удирдах албан тушаалд 3-с доошгүй ажиллаж байсан туршлагатай.
- Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, залилан, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаар ойлголт, мэдлэг сайтай.
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай, логик сэтгэлгээ болон шинийг санаачлах, харилцааны өндөр ур чадвартай.
- Англи болон гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл
БИШРЭЛТ ГРУПП-д нэгдсэнээр
- УРАМШУУЛАЛТ цалингийн системтэй
- Үндсэн ажилтны ХӨНГӨЛӨЛТ, хямдрал
- ЦАЛИНГАА урьдчилж авах боломжтой
- Ажилтнуудаа дэмжсэн УЯН ХАТАН ЦАГ
- Эрүүл мэндийн үзлэг, ФИТНЕСС-ийн хөнгөлөлт
- ӨДРИЙН ХООЛ, унааны нэмэгдэл болон гар утасны төлбөр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.