ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагч үйлдвэр, нийлүүлэгчийн хамтын харилцаа, гэрээний менежментийн үйл ажиллагааг хариуцах, харилцагчийн үйлдвэрийн хүрээг тэлэх;
- Бэлтгэн нийлүүлэгчээс авах барааны худалдан авалтыг зохистой хэмжээнд /тасалдал, илүүдэлгүй/ байгууллагад ашигтай хувилбараар тогтвортой хангаж ажиллах;
- Тээвэр, гаалийн бүрдүүлэлтийг оновчтой зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Олон улсын худалдаа, Гадаад харилцаа, Бизнесийн удирдлага, Эм зүйч аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Худалдан авалт /импорт, экспорт/ чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
- Гуравдагч хэлийг эзэмшсэн бол давуу тал болно. /Орос, Хятад, Солонгос, Герман гэх мэт/
- Эрүүл мэндийн салбарт ажиллах сонирхолтой;
- Барааны үлдэгдэл, нөөцийн анализ хийх чадвартай, нөхцөл байдлыг олон талаас дүгнэн, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
- Оффисын программууд дээр чөлөөтэй ажиллах, ERP программ дээр ажиллах;
- Зөв хандлагатай, тууштай ажиллах;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.