Чанар хяналтын инженер-Материал судлалын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Төслийн барилга угсралтын ажилд техникийн шаардлага, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын тухай хууль, тэдгээрийг тухайн төсөлд хэмжүүр болгон хэрэгжүүлэх, хариуцсан төслүүдийн зураг төсөл, материал, барилга угсралтын ажлын чанарт хяналт хийж, төсөлд зориулан чанарын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангуулах зорилготой:
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Барилгын материалын болон бетоны техникийн үзүүлэлт, технологийн зааварчилгаа шаардлагуудыг нийлүүлэгчид хүргүүлэх, хяналт тавих, холбогдох баримт бичгийг боловсруулж баталгаажуулах
- Нийлүүлэгчээс ирэх бетоны дүүргэгч материалын элс хайрга, чийглэгийн харьцаанд хянан шалгалт хийх
- Бетон авсны дараах чанарын үзлэг шалгалтыг хийх, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай шинжилгээ дүгнэлт авах ажлыг зохион байгуулах, холбогдох инженерүүдэд зааварчилгаа өгөх
- Үл тохирол болон хяналт шалгалтын хэрэгжилтийг хянах, шууд удирдлагад мэдэгдэх
- Туслан гүйцэтгэгчийн ажилд хяналт тавиж, технологийн алдаа болон ажил гүйцэтгэх аргачлалын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавиж, гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах
- Төсөлд хэрэглэгдэх бараа материалыг ажлын зураг, техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхт хяналт тавих
- Чанарын удирдлагын төлөвлөгөө болон мастер төлөвлөгөөг уяалдуулсан нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулуулан, батлуулж , хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Материал судлал, инженерчлэл мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байх
- Барилгын норм, чанар стандарт болон Төслийн менежментийн талаар ойлголттой
- 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
- Хариуцлагатай, санаачилгатай, харилцаа холбоог зохицуулах өндөр чадвартай байх
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт мэдээлэл
Манай багт нэгдсэнээр:
- Мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн удирдлагын баг
- Олон улсын нэр хүндтэй төслүүд дээр ажиллах боломж
- Салбар бүрийн мэргэшсэн баг бүрэлдэхүүн
- Өрсөлдөхүйц цалин хөлс болон нэмэгдэл урамшууллууд
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч
- Хурдацтай өсч хөгжиж буй
- Нээлттэй карьер өсөлтийн бодлоготой
- Өдрийн хоол, түлшний нэмэгдэл, гар утасны хөнгөлөлттэй
БАЙРШИЛ: ХУД Арцатын ам Мандала гарден төсөл
АЖЛЫН ЦАГ: 08:00-17:00
АЖЛЫН ӨДӨР: ДАВАА-БЯМБА, Шаардлагатай тохиолдолд хагассайнд ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.